Эмнэлгүүдэд сувилагч дутагдалтай байна
Ханиад, томууны дэгдэлт их байгаа энэ үед дүүргийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрч байгаад буурав.

Гэхдээ хүн ам ихтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлэг ачаалалтай байна. Ачаалалтай эмнэлгүүдэд сувилагчдын орон тоо дутуу байна гэв.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт сувилагчийн асуудал хүндрэлтэй байгаа талаар Ерөнхий эмч нь ярьжээ.

Тэрбээр “Манай эмнэлэг 30 гаруй жилийн туршлагатай. Дадлагажсан хүүхдийн эмч олонтой, сэхээний эмч сайн. Шаардлага гарвал гурван эмч зэрэг ажиллуулах чадалтай. Харин сувилагчийн асуудал хүндрэлтэй байгаа. Ажиллах ёстой сувилагчдаас 10 сувилагч дутуу ажиллаж байна" гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-25 03:03:32
    Тэтгэвэрт хөөж гаргахын оронд тэднийг авч ажиллуулаачээ. Муусайн сувилагч нар олон байна даа. Улс төржөөд халаад байгаас биш. Нөөц хангалттай.