М.Энхболд: Цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдоно
УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж байна. Нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг 20 минутын өмнө өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. Үүний тулд УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх захирамж гарах ёстой. Тогтоолын төслийг хэзээ хэлэлцэх вэ, гэх асуудлаар өнөөдөр 13.00 цагаас УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, шийдвэр гаргана. Энэ асуудлыг өргөн барихтай холбогдуулж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон.

Өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах хамгийн боломжтой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гараг байгаа. Иймээс энэ өдрийн 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх саналтай байгаа талаар саналаа солилцсон. Энэ асуудлыг 29-ны өдөр хэлэлцэх нь учир шалтгаантай. УИХ-ын даргыг чөлөөлөх хууль өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч “Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалт Дэгийн тухай хуульд бий. Төрийн мэдээлэл сэтгүүл 28-ны даваа гарагт “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэнэ. Мөн асуудлыг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй, иймээс хуулийн дагуу ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцэн, шийдвэрлэнэ. Миний зүгээс хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйлгүй гэдгээ өмнө ч мэдэгдэж ирсэн. Иймээс тогтоолын төслийг хуулийн дагуу хэлэлцэж, удахгүй болох уламжлалт цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, Төрийн гурван өндөрлөг золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх” гэлээ.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-26 02:41:09
    Энэ луйварчин Эрдэнэтийн 49-хувийг тѳр авах боломжгүй юм хийх гэж зарах гэж суудалтайгаа зууралдсан байна.Элбэгдорж нь зарсан байна.Одоо ажлаа хурдан ав гэнээ.
    202.9.42.206
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2019-01-25 14:45:22
    хужаа хүний санаа гэж үнэхээр хэцүү юм даа эрдэнэтийн хорыг найруулах гэж худлаа хууль мууль ярьж цаг авсан бна ш дэн новшийн өвгөн бна
    66.181.190.154
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-25 12:36:07
    erdenetiig zarchixaad buulaa unend guitsegdeneee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Хууль 2019-01-25 11:41:33
    Монголын төрт ёсны хуулийг санаатай санаагүй цамнагчдын хөлд түйвээн гууль болгуулаагүй өдий хүртэл хамгаалж чадсан танд баярлалаа. Танд улс баярлана аа
    202.21.125.130
    Мэдэгдсэн Хариулах
  • МАШ ИХ ЦАГ АЛДАЖ БАЙНА 2019-01-25 09:59:39
    М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ГЭСЭЭР БАЙТАЛ МАШ ИХ ЦАГ АЛДАЖ, ЭНЭ ХООРОНД ХАМАГ БУЛХАЙГАА НУУЖ, ХАМАГ ХӨРӨНГӨӨ ГУВЧУУЛААД ДУУСЛАА. МАНАЙХ ИХ УДААН ЮМАА
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Huurhii 2019-01-25 09:37:49
    Huurhiiduu odoo daraah hun n eneneesee deerdene gdgt eroosoo ch itsehgui bn.
    120.22.118.57
    Мэдэгдсэн Хариулах
  • ANHAAR ! 2019-01-25 08:04:24
    erdentiin 49% iig mani huniig dargaasaa buuhaas ni omno amjaad Singapurt baidag kompanid zarchihlaa iim maygaar hulgailsan horonguudee zuwchuulna daa !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-25 07:14:13
    Ichih bulchirhaigui hun baidag l ym bna
    120.16.190.255
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-25 05:21:14
    пгоо мал зев бичээрэй терийн мэдээлэл сэтгуул терийн мэдээлэл сэтгуулд хэвлэгдэнэ гэж хэлсэн юмуу битгий худлаа шаагаад бай
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-25 04:57:35
    Зайлаад өгөөч ,,,цаг хожоод л ,,,булхай луйвараа дарах арга хайдаг юм байх даа, Ард түмэн ялах цаг ойрхон иржээ,,,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-25 04:31:59
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай бо...
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах