Ц.Гарамжав: ААН-үүд валютын ханшийн нугалаанаас болж дааж давшгүй өрөнд орж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Сангийн яамны мэдээллээс харахад МУ-ын гадаад өр буурчээ. Хүнд нөхцөлд энэ нь сайшаалтай зүйл. Эдийн засгийн өсөлт 6,4 хувьд байгаа нь ч гэрэл гэгээтэй мэдээлэл юм. Гэхдээ эдийн засаг өсөлттэй байгаа ч бодит байдал дээр валютын ханшийн өсөлт бүх зүйлд нөлөөлж байна. Энэ нь Монголбанкны удирдлага их хэмжээний бэлэн мөнгө хэвлэж, тараасантай холбоотой гэх мэдээллийг би авсан.  Монгол Улсад аж үйлдвэр хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь валютын ханшийн өсөлт. Валютын ханшийн өсөлт үйлдвэрлэл эрхлэгчид маш их дарамт үүсгэж байна. ААН-үүд гадны технологи хөгжсөн улсуудтай гэрээ байгуулж, бүтээн байгуулалтаа хийдэг. Ихэнх гэрээ хэлэлцээр валютаар хийгддэг ч олон ААН-үүд валютын ханшийн нугалаанаас болж дааж давшгүй өрөнд орж, дампуурлаа зарлахдаа тулсан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ханшийн асуудлаар буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээвэрлэнэ гэдэг л болж байгаа юм. Улс төрийг сонгуулийн дөрвөн жилээр харж, бодлого явуулсны үр дүнд л ханш хөдөлдөг. Ийм л сөрөг үр нөлөөтэй байгаа юм. Ийм бодлого яваад ирсэн. Үүнийг эмхлэх асуудалд хатуу явахгүй, хувийн эрх ашгаа урдаа тавиад, тодорхой явцуу ашиг сонирхлоор бодлогоо явуулаад эхлэхээр ийм л зүйл болдог. Хууль эрх зүйн орчнуудаа сайжруулж авах шаардлагатай байна.

 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоч  2019-01-27 17:52:09
    Гарамжав гишүүн Та ЗГ байдалд зөв хандмаар байна шүү. Наадуул чинь ширээ санлаас салахгүй нь.
    64.119.26.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-26 04:24:41
    Heden tugrug yaj iluu ih ideh ve. gesen MAX nam ideh munguu chamalsan turiin tolgoinuudiin buruu
    103.57.92.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-26 01:36:05
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай бо...
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-25 10:49:18
    100% Mongol bankni hariutslagui, ajlaa medehgui baidlaas hamaarah asuudal.
    122.201.21.26
    Мэдэгдсэн Хариулах