“Нарантуул”, “Дүнжингарав” руу чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байна

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнөөдөр 15.30 минутын байдлаар "Нарантуул ОУХТ" болон "Дүнжингарав зах" руу чиглэсэн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн их, ойр орчмын автозамуудад ачаалал үүссэн, тус төвүүдийн автомашины зогсоол дүүрсэн байдалтай байна. Харин нийслэл хотын хэмжээнд бусад замуудад хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.


Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа, Сар шинийн үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулагдаж буй. Тиймээс иргэдийг дээрх цэгүүдээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-27 10:56:23
    нэг чигт оруул. зогсоолыг чөлөөтэй эзлүүүл.
    64.119.20.204
    Мэдэгдсэн Хариулах