Тойм: УИХ-ын дарга М.Энхболд огцрохоо мэдэгдэж, эр цэрэгт мордсон хүү амиа алдав
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Ерөнхийлөгч намрын чуулганыг сунгах саналаа хүргүүлэв. Мөн УИХ-ын дарга М.Энхболд суудлаасаа огцрохоо мэдэгдэв. Мөн эр цэргийн албанд мордсон хүү золгүйгээр амиа алдав гээд олон үйл явдал өрнөв.
 
УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль хэрэгжиж эхэлсэн  буюу өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуудлыг нэн яаралтай горимоор тухайн өдөрт нь хэлэлцэн шийдвэрлэхийг шаардсан ч асуудлыг ирэх долоо хоногийн мягмар гарагт чуулганаар хэлэлцэхээр тогтсон юм.

УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн шаардлагад хариу тайлбар хийхдээ “Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.

Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын  дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэсэн юм.
Намрын чуулганыг хугацааг сунгахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүлэв.

Ерөнхийлөгчийн энэхүү саналд УИХ-ын гишүүд өөр өөрийнхөөрөө хандаж зарим нь чуулганыг үргэлжлүүлэн хуралдах нь зөв хэмээгээд "Хуулиараа чуулганы нэгдсэн хуралдааныг 14 хоног сунгах боломжтой байдаг" гэх тайлбарыг өгч байсан бол зарим гишүүн амралтаа эдэлж, тойрогтоо ажиллах нь зүйтэй гэж байсан юм.

УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг хуулийн заалттай бөгөөд энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд баасан гарагт чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Дэгийн тухай хуулиар хоёрдугаар сарын 10-ныг хүртэл намрын чуулган хуралдах учиртай. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх асуудал хуулийн хувьд боломжтой. Үнэхээр бид энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж чадахгүй цаг алдсан зүйл бий. Би энэ бичгийг хоёр бүлгийн даргад явуулсан байгаа. Бүлгийн дарга нараас хариу ирсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.
 
Налайхын замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэгдэв

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилттэй танилцаж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Энэ хүрээнд Налайхын 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлэхээр тогтсон байна.

Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.
 
ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийжээ
 
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн даргатай Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийлээ.

Манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн ирсэн байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд ХСҮТ-ийн эмч нарын баг Солонгос улсын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэнтүүхтэй. Улмаар Солонгос улсаас гадна Энэтхэг, Франц, Австри, Америк, Япон, Тайвань, Орос, Казахстан зэрэг орнуудад сургалтад удаа дараа хамрагджээ.

Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны 10 сард дууссан ба 2018 оны 1 сарын 28-нд ХСҮТ дэх анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж байсан юм.

Эр цэргийн албанд мордсон хүү амиа алдав

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох шүүмжлэх нэг үйл явдал бол цэргийн албанд хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү золгүй байдлаар амиа алдсан хэрэг байв.

Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан А нь энэ сарын 22-нд амиа алдав. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь гадны нөлөөтэй нас барсан гэж байгаа бол цагдаагийн байгууллагаас “Гадны нөлөөгүй нас барсан” гэсэн мэдэгдэл хийж олон нийтийн шүүмжлэлд их өртсөн.

Тухайлбал, талийгаач хүү биедээ хөх эрээн толбо, няцралт ихтэй нас барсан бөгөөд үүнийг нь “Хүүрийн толбо” гэж мэдээлсэн байдаг. Харин салбарын яам болон ЗХЖШ-ын газраас энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас дахин шинжээч томилж, хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулан тус газарт ажиллаж байгаа талаар мэдээлсэн.

Ар гэрийнхэн нь хүүгээ, дүүгээ бусдад зодуулж амиа алдсан тул тухайн ангийн удирдлагууд болон зодсон ангийн ахлагчид хариуцлага тооцохыг хүссэн юм.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАШ ИХ ЦАГ АЛДСАН 2019-01-28 03:25:31
    М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХАД МАШ ИХ ЦАГ АЛДСАН. ЭНЭ ХООРОНД ХАМАГ БУЛХАЙГАА НУУЖ АМЖИЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-28 01:28:32
    Хэдхэн жилийн өмнө Элбэгдорж гээд. Хуцаад байсан. Одоо Оюунэрдэнэ гээд л их солиорч байна даа. Харнаа
    202.126.88.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-27 17:05:37
    Хууль гэсэн ми энэ онхолд газрын наймаагаа хуулийн дагуу хийсэн болоод л хууль гэж бахираад бгаа юм болов уу
    66.181.160.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-01-27 12:21:25
    HIIH AJLAA ELBEGDORJ AMJUULSAN UCHRAAS MI .ENHBOLD AJLAA OGOHOD ALDAH YMGUI BOLOO BIZDEE. ERDENET INGEED MANANGIIN HOOL BOLSON GEL UU....
    106.69.42.177
    Мэдэгдсэн Хариулах