Ц.Цэцэгдэлгэр: ХОМ-ээ огт мэдүүлээгүй, бүртгүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө
АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй 280 гаруй төрийн өндөр болон бусад албан тушаалтан байна. Хуулийн хугацаа хэдий хоёрдугаар сарын 15 ч гэлээ өнөөдрийн байдлаар ХОМ-ээ мэдүүлэх ёстой төрийн өндөр албан тушаалтнуудын ирц тун хангалтгүй байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Ажлын 10 хүрэхгүй хоног хугацаа үлдсэн байгаа учир хугацаандаа амжиж ХОМ-ээ мэдүүлэх ёстой юм. 

Үүнтэй холбогдуулан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэртэй ярилцлаа.


-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй билээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ?

-Авлигын эсрэг хуульд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчилж, гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд улсын хэмжээнд урьдчилсан байдлаар судалгаа, шинэжилгээ, харьцуулалт хийж үзэхэд 40800 орчим мэдүүлэг гаргагч нар хөрөнгө, орлогоо гаргах нэрсийн жагсаалтыг АТГ-т ирүүлсэн.

Өнөөдрийн байдлаар цахим системд 19100 орчим мэдүүлэг гаргагч нар мэдүүлгээ оруулаад баталгаажуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд явц 47 хувьтай үргэлжилж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т мэдүүлгээ шууд гаргаж, бүртгүүлэх үүрэгтэй.

Энэ жилийн хувьд 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 36 төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлсэн байна. Явц байдал 10 хувьтай байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүдээс хэд нь хөрөнгөө мэдүүлсэн байна вэ?

-Одоогоор гурван гишүүн мэдүүлсэн байна. Хоёр дэд сайд, гурван ТНБД гэх мэт. Хараахан хуулийн хугацаа дуусгавар болоогүй байна. Гэхдээ наана нь мэдүүлгээ гаргаад баталгаажуулчихвал сайн байна. Учир нь, энэ жилийн хувьд цагаан сар давхцаж байна. Орон нутгийн хүрээнд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор хуулийн хугацаанаасаа хоцрох, мэдүүлгээ баталгаажуулахгүй үлдчих эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

-Ямар гишүүд хөрөнгөө мэдүүлсэн юм бол?

-Нэрийг нь хэлэх боломжгүй. 

-Хөдөө, орон нутагт болон холбогдох байгууллагуудаас хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүргээ хэр идэвхтэй биелүүлж байна вэ?

-Өндөр хувьтай явж байгаа Дорнод, Хэнтий, Баянхонгор аймаг байна. Яам, агентлагаас ШШГЕГ, ЦЕГ-ынхан нэлээд өндөр хувьтай явна.

-Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох билээ?

-Хүндэтгэх шалтгаантай байх юм бол сануулах арга хэмжээ, сахилгын шийтгэл оноодог. Харин мэдүүлгээ огт мэдүүлээгүй, бүртгүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь халах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил ийм байдлаар нэг албан тушаалтныг ажлаас нь халсан байгаа.

-Нэгдсэн дүн мэдээг хэзээ олон нийтэд ил болгох вэ?

-Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусна. Бид нэгдсэн дүн мэдээг гуравдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгоно. Дараа нь хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтны хураангуйг олон нийтэд албан ёсоор нээлттэй байршуулна. Өмнө жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нээлттэй мэдээлдэг байсан бол өнгөрсөн жилээс эхэлж цахим шинэчлэлтэй холбоотой нийт албан тушаалтнуудыг мэдээллийг байршуулдаг болсон.

Ингэснээр албан тушаалтнуудын хөрөнгө 2 жилийн хугацаанд өсч үү, нэмэгдэж үү гэдэгт иргэд хяналт тавих боломж бүрдсэн гэсэн үг юм.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-28 09:28:13
    yun ch olon hunees xom avdag yum zuvhun ter idej uudag darga naraasaa l avdag yum bga biz jiriin alban haagchdaas yug ni avdag yum tsaas tsugluulah uvchtei yumu...
    103.229.122.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-28 08:01:40
    Хэхэ , жижиг гаруудыг дарамтлахдаа сайн даа. Томчуудын өмнө гөлөг болдог гээ биз дээ.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-28 03:51:09
    Хуулиа биелүүлдэгүй томчуулаа хяна, нэг эмнэлэг боловсролын байгууллагыг хянаад яршиг л байна.
    103.10.20.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-28 03:12:27
    Hynaad bai ! Halaad bai !
    182.160.35.22
    Мэдэгдсэн Хариулах