“Хурд групп”-т захиргааны  хэргийн шийтгэл ноогдуулахаар болжээ
Орон сууцны м2 дутаасан барилгын компаниудтай холбоотой гомдол санал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. ШӨХТГ-т байрны м2-аар хохирсон 700 гаруй иргэд хандаад байгаа бөгөөд тэдний нийт хохирлын хэмжээ гурван тэрбум төгрөг аж. Эндээс 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг барилгын компаниуд барагдуулжээ. Тэгвэл Тайгам-Алтай, Эм Ди Топ зэрэг хэд хэдэн компаниуд ШӨХТГ-ын торгуулийн шийтгэлийг эсэргүүцэн өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагаар явж байгаа билээ. Тэгвэл иргэдийг хохироосон эдгээр барилгын компаниуд дээр шинээр хэд хэдэн компанид хаяглагдсан гомдол ихээр ирэх болжээ. Тодруулбал Хурд групп, Зүмбэр орд зэрэг компаниуд иргэдийг хохироосон байна. Иймээс ШӨХТГ-аас дээрх компаниудад захиргааны хэргийн шийтгэл ноогдуулахаар болжээ.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-28 15:03:12
    Хурдын байрууд м2 н дутуу байдаг юм байна лээ хумуус хаана хандахаа мэдэхгуй байгаа юм. Хурд групп бух дутуу м2 даа менгийг нь буцаагаад егчихеж болохгуй юмб.ха...
  • мөнхөө 2014-09-09 07:29:42
    үнэн л юм бичиж үзээрэй дээ сэтгүүлч нар минь зүгээр нэг өөрийн хувийн үзлээр хандах хэрэггүй л болвуу даа.