Цагаан сарын цуврал барилдаан Бөхийн өргөөнд болно

Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудын хуваарийг хүргэж байна.
 

Нэгдүгээр сарын 31-нд 12 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

Хоёрдугаар сарын 1-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас МБӨ-нд/

Хоёрдугаар сарын 02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.
 

Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 04-нд 12 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдана.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-29 08:56:54
    шунал баянменх шувуун толгой сухбат хятад чинбат сахал хурэлбаатар нар л буу саад болоосой билээ дээ