Хулгана жилтнүүдийн амь нас батжин аврах тэнгэр дээрээс ивээнэ

Хулгана жилтнүүд 2019 онд амьдралын бараг бүх салбарт амжилт олж чадна гэж Дорнын зурхай амлаж байна. Шар Шороон Гахайд Хулгана жилтнүүдийн зорилго тэмүүлэл таалагдаж, тэдний эрч хүч ба сониуч, сэтгэн зохиох чанарыг өндрөөр үнэлэх болно. Хулгана жил төрсөн ихэнх хүмүүс нүдэнд дулаахан, бурхнаас заяасан энэ хишгээ тэд бүр багаасаа ашиглаж сурдаг. Эргэн тойрны хүмүүс ч тэдэнд их татагддаг. Хулгана жилтнүүдийг бараг хэн ч удирдан залж чадахгүй, харин тэд өөрсдөө үүнийг гайхамшигтай сайн хийдэг. Тэгэхдээ шунахай сэдлээр биш, зүгээр л хүмүүсийг удирдах нь тэдэнд таалагддаг. Хулганууд үнэндээ ерөнхий командлагч биш харин “саарал хамба”-ын дүрийг голдуу сонгодог. Хэрэв тэд өөрсдийн давуу талаа дутагдал болгож хувиргахгүй бол амьдрал нь төгс зохицол, ялалтаар дүүрэн байх болно.
 
Шар Гахай жил Хулганууд тогтвор суурьшилтай болж хувирах шинжтэй. 2019 оны эхний 2 сар хурц тод үйл явдлаар арвин байхын зэрэгцээ хувь заяаг тодорхойлох уулзалт, гэнэтийн эргэлт тохионо. Энэ үед хийсэн алхам, гаргасан шийдвэр зөвхөн 2019 он төдийгүй ирэх 12 жилийн мөчлөгт нөлөөлөх төлөвтэй.
 
Хулганууд “чулуугаа цуглуулж” барилгынхаа суурь ба ханыг барих ёстой. 2019 онд хүнд, хэцүү төслөө дуусгахад тийм ч таатай бус, гэхдээ шинэ үе шатыг эхлүүлэх ба сонгосон замаараа итгэлтэй урагшлахад төгс тохиромжтой. Ялангуяа бүтээн босгох хөдөлмөр эрхэлдэг, өөрийн оюуныг хөгжүүлэхээр ажилладаг хүмүүс онцгой азтай байна, жишээ нь байшин барих, тариа тарих, мөн гэр бүл зохиох, хүүхэд хүмүүжүүлэх.
 

Хулгана жилтэй эрчүүд

 
Дорны зурхай амьдралын бүхий л салбарт байгаа боломжийг Эр Хулганад нээж өгнө гэж амлаж байна. Гэхдээ тэдгээр боломжийг хэрэгжүүлэх амаргүй, маш их ажиллаж ямар ч нөхцөлд самбаатай, уужуу дотортой байх ёстой. Урсгалын дагуу хөвөхөөс бүү ай, амьдралын эргэлтээс болгоомжлох хэрэггүй. Хэрэв та огцом ширүүн авирлахгүй, бүгдийг нэгмөсөн шууд авах гэж оролдохгүй бол, ялангуяа эрүүл саруул ухаанаар бүхнийг хийх юм бол амьдралын эргүүлэгт унахгүй, зүгээр л намуухан булан тохойд гарч ирнэ. Эр Хулгана 2019 онд карьер хөөх, бизнес эрхлэхдээ шаргуу зүтгэлтэй ажиллах шаардлагатай. Энэ бүхэн дараа дараачийн жилүүдэд зохих ёсны үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Амраг хань ба эцэг эх, үр хүүхдүүд, найз нараа ихэд анхаарч халамжил.
 
Эр Хулгана өөрийн түрэмгий авир, муу муухай үгсээ мартах ёстой. Мөн аливаа зөрчлийг биеийн хар хүчээр шиидэх хүслээ хязгаарла, учир нь иймэрхүү авир төрх 2019 онд сөрөг, ноцтой уршиг дагуулж магадгүй. Гоонь Хулганы эмх замбараагүй хувийн амьдрал түүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй, улмаар сэтгэлийн хоосрол, гутрал зэрэг асуудал тулгарч магадгүй. Ойр дотны хүмүүсийн үрэмхий зан болон тэдний мөнгө санхүүдээ хайхрамжгүй хандах нь танд таалагдахгүй шинжтэй, иймээс “Итгэ, гэхдээ шалга” гэсэн дүрмийг баримталбал зохистой.
 

Хулгана жилтэй эмэгтэйчүүд

 
2019 он бол гэр бүлийн амьдрал зохиохыг хүсдэг, ээж болохоор төлөвлөж байгаа Хулгана жилтэй эмэгтэйчүүдэд таатай. Харин үр хүүхэдтэй эмэгтэйчүүд 2019 онд дахин нэг үртэй болбол их сайн, тэр хүүхэд эцэг эхдээ баяр баясгалан бэлэглэх төдийгүй ах эгч дүү нарынхаа өмөг түшиг болно. Гэрлээгүй эмэгтэйчүүд өөрийн амраг эрийг шахаж харилцаагаа бүртгүүлэх гэж шахаж шаардах хэрэггүй. Эр хүний өмнөөс шийд гаргаад дэмий, түүнд бодох цаг хугацаа өг. Та хоёрын харилцааны давуу талуудыг өөрөө үнэлэг. Нэг сайхан өдөр таны “за” гэж хэлэхийг тэр тэсэн ядан хүлээх болно. Хэрэв Хулгана жилтэй ээжүүд өөрийн хүүхдүүдтэйгээ ил тод, нээлттэй харьцааг хадгалж чадвал өсвөрийн, шилжилтийн насны хүндрэлийг бараг мэдрэхгүй өнгөрнө. Имижээ өөрчлөх, шинэ стиль хайх, үс засалт ба нүүр будаг, хувцас хунартай холбоотой зоригтой туршилт хийхэд таатай жил. Харин та эцсийн хатуу шийдвэр гаргахаас зайлсхий, бүр хувийн амьдрал таагүй байсан ч гэсэн.
 
Энэ дүрэм мөн ажил бизнест хамаатай. Яаран алхам хийлгүй, түр завсарлага ав. Ажилдаа бүхнээ зориулах хэрэггүй, таны амьдралд ажлаас гадна зугаа цэнгэл, амралт, романтик болзоо байх ёстой. Харамч, нарийн загнахаас зайлсхий, өөрөөс болон ойр дотны хүмүүсээс харамлан байж хэмнэж болохгүй. Өөрийгөө шинэ хувцас, сонирхолтой аяллаар баярлуулж бай.

 
Хайр сэтгэл

 
Хулгана 2019 онд амрагтайгаа насан турш цуг амьдрах, гэр бүлээ батлуулахаар төлөвлөж байгаа бол бүтэмжтэй. Хэрэв гэр бүлээ цуцлахаар шийдсэн бол оддын байршил тийм ч таатай биш байна. Гомдлоо мартах, эдгэрэх цаг хугацаа өг, та нарт хоёр дахь боломж олдоно. Эсвэл харилцан зэмлэлгүй, шүүх энэ тэр гэлгүй салах бололтой. Ганц бие Хулгана эргэн тойрноо сайн хар, хайж байгаа хүн таны найз нарын дунд байж магадгүй. Энэ тохиолдолд өөрөө анхны алхам хийхээс бүү ай, сонирхож байгаагаа харуул. Заяаны ханьтайгаа учрахыг хүсдэг, гэвч одоогоор бүтэлгүй яваа хүмүүс шинэ хоббитой болох хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Хайртайгаа санамсаргүй учирч магадгүй, гэхдээ л энэ учрал таны сонирхол, хоббитой холбоотой байх бололтой.
 

Мөнгө санхүү

 
2019 онд Хулгана жилтнүүдийн халаас руу мөнгө тасралтгүй урсан орж ирэх болно. Хүчин чармайлт гаргалгүйгээр материаллаг байдлаа эрс сайжруулна гэж найдалтгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг зохих ёсоор үнэлэх болно. Хөрөнгө зоорь цуглуулахад таатай жил. Үүний зэрэгцээ өөрийн болон ойр дотны хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг бүү март, ялангуяа хүүхдүүд, төрөл садны настнуудад анхаарлаа хандуул. Өөрийгөө ч гэсэн үе үе жаахан баярлуул. Бага зэргийн мөнгийг бусдад зээлүүлж болно, шууд биш ч аажимдаа төлж дуусгана. Бусад хүний алдаа, шударга бус байдлаас болж Хулгана жилтнүүдийн мөнгө санхүүд аюул учрах шинжтэй. Таагүй нөхцөл байдлаас зайлсхийж гарын үсэг зурж байгаа санхүүгийн бүх баримт бичгийг сайн шалга. Гэр бүлийн гишүүдийн зардлыг хяна, гэхдээ хэт хязгаарлаж болохгүй.
 

 
Ажил үйлс

 
Хулганы ажил хэрэг нэлээд зөрчилдөөнтэй байх төлөвтэй. Ажилсаг ч бай, залхуу ч бай том амжилтад хүрэхэд хэцүү байх болно. Таны хэт амбиц, шаргуу зүтгэлээс дарга чинь айж магадгүй. Тиймээс яаран дайрч довтолж болохгүй. Өөрийнхөөс гадна хажуудах хүний ажлыг хийх гэсний хэрэггүй. Их ажиллах чухал биш, шинэ мэдлэг ба туршлага олж авахыг хичээх хэрэгтэй. Өөрийн гавьяаг хэт дөвийлгөж болохгүй, удирдлага таны даруу шударга занг заавал үнэлнэ. Намар та дээш тушаал ахиж магадгүй. Хамт ажиллагсдын харилцаанд ач холбогдол өгч сур. Хулгана жилтнүүд тэвчээргүй авирлах нь таагүй зөрчилд хүргэх аюултай. Зарим нь ажлаа солих тухай бодож магадгүй, гэвч бүү яар. Хүч чадал ба энхийг эрхэмлэх бодлогоо харуулж хүйтэн, хөндий харилцааг арилгасан нь дээр.
 

Эрүүл мэнд

 
Хулгана жилтнүүд 2019 онд “Өөртөө бүү хор хөнөөл учруул” гэсэн дүрмийг баримталбал эрч хүч ба тэвчээртэй байдлаа хадгалж чадна. Архи, хэт ядаргаа, стресс болон эмчийн алдаанаас сэрэмжил. Шүдээ даруй эмчлүүл, эс тэгвэл та шүдний өвчнөөс болж хамгийн тохиромжгүй үед өөрийн төлөвлөгөөг өөрчлөх хэрэг гарч мэднэ. Архаг өвчтэй хүмүүс биеэ тордож эмчилгээ хийлгэвэл зохино. Архи хэтрүүлдэг болон бага уудаг хүмүүст анхааруулахад хуурамч архинаас татгалз, дургүй хүнтэйгээ цуг наргихаас зайлсхий. Хулгана жилтнүүд энэ жил нилээд бэртэл гэмтэл авч магадгүй. Та эргэн тойрны хүмүүст өөрийн зориг, хурдан шаламгай, авхаалжтай байдлыг гайхуулах гэж эрсдэлтэй алхам хийж магадгүй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.