С.Баярцогтыг суллажээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг өчигдөр орой Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ.

Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авч, өчигдөр орой батлан даалтад гаргажээ.

АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэгдүгээр сарын 16-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.

Тодруулбал, АТГ-аас мэдээлэхдээ, С.Баярцогтыг Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцааг эзэмшиж байсан нь шалгалтаар тогтоогдсон. Тэр үед хувьцааны үнэ өссөн.

Энэ үед С.Баярцогт хувьцаагаа бусдад арилжиж, өөрт давуу байдал бий болгосон. Тиймээс шүүхийн тогтоолоор цагдан хорьсон” гэж мэдээлж байсан бол ийнхүү батлан даалтад гаргав.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine