Авлигын эсрэг хууль зөрчсөн А.Хаянхярваа, Ш.Алтангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Учир нь эдгээр удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд гаргасан аж. Иймээс хуулийн дагуу дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг тухайн шатны удирдах албан тушаалтан шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.

Иймээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэхүү тушаалыг ирэх сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь
  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь
  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
  • 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irged 2019-01-31 07:45:48
    arai dendnee aihtar notstoi zorchil yum boluu gsn chn hayanaa bur 50sayiin orlogo geed oruulsaniig ni iiluu burtgesen gsnee 15,20,25 iin orlogoo nuusan gdg hud ...
    202.55.180.216
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-31 04:53:48
    amarsaihan archaagui amitan, chi hezeech hotiin darga bolohgvi haha
    59.153.115.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-30 13:07:32
    Эрдэнэ Баярцогт Сайханбилэгтээ арга хэмжээ авдаггүй хирнээ ийм юманд юунч сүртэй юм тэр бумаар нь хулгайлсан хулгайчын мөнгийг улсын орлого болгооч Баяр мэтийн...
    178.165.130.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2019-01-30 04:23:14
    Bolioch hiij ajilgui yum uu. Ene chini zorchil bish shuu
    202.9.42.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнх 2019-01-30 04:17:19
    Дахин төрийн ажил руу бүү ойртуул
    192.82.64.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-30 03:48:16
    Иймэрхүү юмыг больдоо.Ядарсан авилгачид л бна.Томхноос нь:жишээлбэл М.Энхболдын байр,машины үнийг төрд олон жил ажилласан цалинтай нь харьцуулаач.
    202.9.43.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-30 03:02:54
    наадах чинь жижиг жараахай байна томчуудыг бол яаж ч чадахгүй бөгсийг нь долоогоод өөрсдөө хоол цай зөөж гүйж байгаад л гаргана биз хууль шүүх прокурор гээд бүг...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Өаэ 2019-01-30 02:48:59
    Лексус350 чинь ийм хямдхан байдаг юм уу?
    202.9.42.19
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-30 02:25:53
    turiin ajild beltgegdeegui huuli durme sn sudlaagui deer ni huwiin erh ashgaa turuund tawisan ni haragdaj bn yu ch medehgui yumnuud dargantsar bolj turiin sjiu...
    66.181.180.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Сарантуяа 2019-01-30 02:25:40
    Нэр хугарахаар яс хугар гэдэг юм даа шунал гэж энэ дээ
    49.0.218.73
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-30 02:20:29
    долоон булчирхайгаа тоочсонгуй гэж ажлаас нь халж дээ уих ын гишуудийн жду гийн дэргэд ч жул л харагдаж бна
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-01-30 02:09:55
    Насаараа улсад ажиллаад эд нар шиг хөрөнгөтэй болж чадахгүй байхад ийм хөрөнгөлөг болно гэдэг сэжигтэй
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-30 02:01:04
    Ёстой шүүх сэргийлэх жараахайнуудад тороо тавьжээ Банкнаас авсан зээл үндсэн хөрөнгө үү гээд л
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах