Малайзад амиа алдсан Ш.Алтануяагийн хэргийг шүүх хурал хойшилжээ
Одоогоос 13 жилийн Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг өнгөрсөн 2018 оноос эхлэн дахин шалгаж эхэлсэн.

Уг хэргийн буруутай этгээдүүдийг шүүх хурал нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн юм. Харин шүүх хуралд гэрчээр оролцох байсан талийгаачийн үеэл Г.Намираа өчигдөр Монголоос Малайзад очсон бөгөөд мэдүүлэг өгөхөд хараахан бэлэн биш байсан учир шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулжээ. Мөн шүүх хуралд талийгаачийн аав Г.Шаарийбуу оролцож байгаа юм.

Талийгаач Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа, үеэл Г.Намираа нар гэрчийн мэдүүлэг өгөхөөс О.Бурмаа мэдүүлгээ өгөөд байгаа юм. Харин Г.Намираагийн хувьд талийгаачийг Багинда гэгчтэй уулзахаар яваад эргэж ирсэнгүй гэж анх О.Бурмаад хэлсэн аж.

Хэргийг эргэн сануулбал, Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ой дотор 28 настай Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн байдаг. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.