Багш нарын цалинг 6000-8000 төгрөгөөр нэмснийг эсэргүүцлээ
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч бодитой өөрчлөлт гараагүй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэв.

Тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийж “Багш, ажилчид өнгөрсөн онд хоёр ч удаа ажил хаялт зарласны үр дүнд Засгийн газартай тохиролцож, цалингаа долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Мөн энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэрийг гаргасан ч бодит амьдрал дээр нэг л хувиар нэмэгдлээ. Бидний зүгээс цалинг нийт 15 хувиар нэмэгдүүлнэ гэх хүлээлттэй байсан. Гэвч боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалин ердөө 6000-8000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ асуудлаар бид удаа дараалан Засгийн газарт хандаж байгаа боловч тодорхой хариу өгөхгүй цаг алдаж байна” гэлээ.

Энэхүү нэг хувийн нэмэгдлийг эсэргүүцэж Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын үйлчилгээний 26 мянган ажилтан, алба хаагчдын төлөө тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мөн илэрхийлэв.

О.Гэрэлт
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2019-01-30 15:04:33
    ZA BAGSH EMCH TORIIN ALBANIIHAN JOOHON HULEESEN N DEERSHUU.YG ODOO HUVSGAL BOLJIINOSHUU.MANANGIIN AVILGACHIDIIG TCEVERLEH UIL AJILLAGAA BOLJIINO GEJ BI ...
    106.69.42.177
    Мэдэгдсэн Хариулах