Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд тодров

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг өнөөдөр шалгаруулж шагналыг гардуулан өглөө. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулав.
 

  • “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Л.Цэдэнсодном, Ш.Ганбаатар, Б.Даваахүү, 32 дугаар хорооны фермер С.Цэрэгбаатар
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер С.Сонгууль, Н.Баттөр, 13 дугаар хорооны фермер Ч.Зулжаргал
  • Багануур дүүргийн 1 дүгээр хорооны фермер Д.Нармандах, 4 дүгээр хорооны фермер Ж.Загдсүрэн нар тодорлоо.
  • “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тариаланч Ж.Базаррагчаа, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны тариаланч Г.Батбаяр нар тодруулж шагнал гардууллаа.


Нийслэлийн тэргүүний фермер, тариаланчаар шалгарсан иргэдэд баяр хүргэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн шилдэг фермер, тариаланчаар шалгарсан нийт иргэд та бүхэндээ НИТХ, НЗДТГ-ы нэрийн өмнөөс баяр хүргэе. Өөрсдийн мэргэжил, ажил хөдөлмөрөөс гадна нийслэлийн нийт хүн ардын эрүүл аюулгүй хүнсийг бэлтгэхэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр өндөр юм. Үүнийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбарын нийт хамт олон та бүгдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлж НИТХ-аас шийдвэр гаргасан. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэе” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.