“1000 инженер” төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулна

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны хурал өчигдөр/01.31/ боллоо.

Хурлаар Япон улсад энэ оны дөрөвдүгээр сараас зэргийн сургалт буюу судлаач оюутан, магистр, докторын хөтөлбөрт хамрагдах 16 оюутны нэрсийг баталж, хоёр оюутны суралцах хугацааг сунгалаа.

Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11-15-ны хооронд төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан судалгааны баг хоорондын болон Монгол-Японы их, дээд  сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ба бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг ойртуулах, мэдлэгийн эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулах, төсөл ба хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний хүрээнд хийгдэх нэг том ажил нь Монгол-Японы хамтарсан судалгааны нэгдсэн хурал юм. 

Мөн “1000 инженер ба ажлын байр” өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, танилцах аялал зэргийг хөтөлбөртөө багтаасан байна. Төслийн долоо хоног арга хэмжээний хөтөлбөрийг өнөөдрийн Удирдах хорооны хурлын тогтоолоор баталлаа.

Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр, 2023 он хүртэл хэрэгжих төслийн хугацааг 2024 он хүртэл болгон нэг жилээр сунгасантай холбоотой төслийн зарим бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдаж, их дээд сургуулийн удирдлагууд арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо хуваалцлаа. 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголд ажил хийх оюуны чадвартай хүн хо 2019-02-01 01:57:47
    Сайн мэрэгжилтэн болоод л ИХЭНХ Нь Японд үлддэг биз дээ,Монголд ЦАЛИН БАГА ГЭЭД, Монголд ажил хийх оюуны чадвартай хүн ховор болж байна
  • зочин 2019-02-01 01:16:17
    Авилга авдаг гаруудын бичүүлж байгаа сэдэв ингээд өгсөнийг нь, илчилсэнийг нь бариад шалгаад байвал авдаг гаруудад л ашигтай хэнч авилгын тухай ярихгүй.
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2019-02-01 01:05:56
    Болилдоо та нар ийм юм бичэхээсээ ичээч
    211.214.202.170
    Мэдэгдсэн Хариулах