“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашгаа ч өгнө, том төсөл хөтөлбөрүүдээ ч хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-тавантолгой” ХК 2018 онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ ашгаасаа иргэдэд ногдол ашиг өг, байгалийн баялгийн үр шимийг хүртээх нь зөв гэсэн чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэгдсэн юм.

Бэлэн мөнгө тарааж байхаар төмөр замаа барь, сургууль цэцэрлэг барь гэсэн саналууд /шүүмжлэлүүд/ олон нийтийн сүлжээнд нэлээд явж байна.

Тэгвэл компанийн хуулиар хувьцаат компани ногдол ашиг өгөх ёстой. Тиймээс ард иргэд, ААН-үүдийн мэдлийн 15 хувьд /14.8/ ашгаас хууль дүрмийн дагуу тооцож, ногдол ашиг хуваарил гэсэн чиглэл Засгийн газрын тэргүүн өгсөн байна.

Цэвэр ашгаас хөрөнгө оруулалт ба бусад шаардлагатай зардлуудаа хасаад хэдийг ногдол ашигт хуваарилах уу гэдэг саналаа компани өгснөөр ТУЗ ба хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдэх юм.

Дашрамд хэлэхэд, ногдол ашигтай хамааралгүйгээр томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ЭТТ компани бизнес төлөвлөгөөндөө тусгасан байгаа аж. Тухайлбал,Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замыг гүйцээн барина, ханги мандал чиглэлд шинээр төмөр зам барина.

Гашуун сухайт болон Ханги мандал чиглэлд тус бүр авто зам барина, нүүрс угаах үйлдвэр, орон сууцны хотхон,конивейр, усан хангамж зэрэг олон төслүүдийг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Мөн цаашид хими коксын үйлдвэр, цахилгаан станц гээд цогцоор нь харж төлөвлөсөн. Энэ бүхнийг ЭТТ компани дан ашгаараа хийх боломжгүй бөгөөд олон улсын биржид IPO гарган, хөрөнгө босгохоор төлөвлөсөн. УИХ, Засгийн газраас ч ийм чиглэл өгсөн. Тиймээс ногдол ашиг өгсөн ч гэлээ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдгийг олон нийт ойлгох нь зөв юм.


О.Гэрэлт
Оллоо.mn 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-02-02 14:45:24
    МОНГОЛЧУУДАА АРД ИРГЭДЭЭ АНХНЫ ХУВЬЦААНЫХАА АШИГИЙГ АВАЛГҮЙ ТОМООХОН ТӨСӨЛД ОРУУЛААД УЛСДАА ХАНДИВЛАЯ.
  • Зочин 2019-02-02 06:59:58
    Саяхан Германы нэг сайд албаны тэргээр хүхдээ сургуульд нь хүргэж өгсөн гээд огцорч л байна лээ. Энэ жишгээр бол огцрох ч багадна даа
  • зочин 2019-02-02 03:54:38
    27000 төгрөг өнөөдрийн байдлаар бол 2кг үхэрийн цул махны үнэ шүү дээ
  • Зочин  2019-02-01 19:06:03
    Улсын гададын зээл бондын өрөө төлөөчээ. Одоо төлбөл ядаж хүү нь багасна шдээ. Битгий поп дуучин царайлаад байлдаа. Судлгаа тоцоотой юм хийлдээ
  • ЗОЧИН 2019-02-01 11:53:10
    МАЛНУУД ГАНЦ ЖИЖИГ ҮЙЛДВЭР БАРИАСАА.
  • зочин 2019-02-01 11:03:53
    Үгүй ээ анх тэд нэг хүн 3000 төгрөг ноогдох юм байна гээд л байнсан биз дээ
  • 1072 2019-02-01 10:08:55
    нэг хүнд 27000 төгрөг очино ноогдол ашиг
  • Об 2019-02-01 09:42:16
    Сонгуулийн өмнөх жил ашгаа тарааж л таарна. Тэгээд төслүүдээ зээлээр барих юм байна
  • Zochin 2019-02-01 07:48:14
    Olson ashgaa noogdol ashig gej taraahiin orond Ehleed Tumur zamaa bariarai.
    • Zochin 2019-02-01 08:24:18
      yu gej barihav de. Battulga Khurelsukhtei tohiroo hiisen . Noogdol ashig geed taraah yum bol ETT mungugui bolj tumur zam budaa bolno.
  • Sanal ! 2019-02-01 02:06:00
    Neg hund noodgoh noogdol ashig ni hed baih we herew baga bol taraah ch shaardlaggui Niisleliin gol gol zamuudaa saihan bolgood awchih heregtei!