Дархан-Уул аймгийн баг “Футзалын үндэсний цом”-ын аварга болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын үндэсний цом" нэгдүгээр сарын 22-30-ий хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж өндөрлөлөө.

Анх удаа "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болсон "Футзалын үндэсний цом" бүхий л талаараа өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон юм.

Нэгдүгээр шатанд Баян-Өлгий аймгийн шигшээ баг Увс аймгийн шигшээг буулган авч анхны "Нэгдүгээр шат"-ы аваргууд болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.

Тэгвэл "Дээд шат"-д өөр нэгэн түүх бүтсэн бөгөөд түүхийн эзэд нь Дархан-Уул аймгийн шигшээ багийн залуус байлаа.

Тодруулбал С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг аваргын төлөө Орхон аймагтай тоглож 5:5-аар тэнцэн, торгуулийн цохилтоор хожиж гурван жил дараалан "Футзалын үндэсний цом"-ын аварга боллоо. Ингэснээр "Футзалын үндэсний цом"-ын шилжин явах цом Дархан-Уул аймагт үүрд үлдэхээр болж байна.


 

Дээд шат:

Алт: Дархан
Мөнгө: Орхон
Хүрэл: Сэлэнгэ
Дөрөв: Төв

Нэгдүгээр шат:

1-р байр: Баян-Өлгий
2-р байр: Увс
3-р байр: Сүхбаатар
4-р байр: Говьсүмбэр

Нэгдүгээр шатны шилдгүүд:

Шилдэг хаалгач: Ж.Дашням /Увс аймаг/

Шилдэг тэгш тоглогч: К.Балгын /Баян-Өлгий аймаг/

Шилдэг довтлогч: Б.Антон /Баян-Өлгий аймаг/

Дээд шатны шилдгүүд:

Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан-Уул/

Шилдэг тэгш тоглогч: Г.Батболд /Сэлэнгэ/

Шилдэг довтлогч: Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон/

Шилдэг шүүгч: Г.Нарангэрэл


Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.