Алт тушаалт буурчээ

Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны нэгдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.

 

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Namagiri Thayar 2019-02-02 08:28:43
    altnii noots duuch baigaa bailgui. hemjeetei biz dee
  • зочин 2019-02-01 08:26:54
    Алт олборлогч болон Валют арилжааны цэгүүдийг шалгах цаг болсон байхаа. Валют арилжааны эзэд бөөн сүлжээ . энэ их мафи сүлжээгээр оролдох цаг хугацаа болсон.
  • po 2019-02-01 05:39:44
    barij horiod horiglood tsagdaa n horiglood bhr tegne shd Zasag Bank 2 n oor zuil yriad urialad bdg nass butku e
  • Өвгөн 2019-02-01 05:07:31
    Хамгийн их ашиг өгдөг үйлдвэрллийг давхар харж үзэх нь арай маф болохгүй биз ...