УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 95.2 хувиар дэмжлээ. 

Гомбожавын Занданшатар нь 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,  1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.

 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-11 02:47:37
    Одоо УИХ даргад үндсэн хууль зөрчиж олгосон гээд байсан эрх мэдлүүдийг нь хасч, зөвхөн хурал удирдах эрхтэй болгоно биздээ.Хамгаалалт, тусгай хангамж энэ тэргүй...
  • suliisun tenegduu haragddag 2019-02-02 00:51:55
    Ene zandanshatar suliisun, gahain honshoortoi tenegduu nuhur haragdaad baidag daa.
  • neg heb sinjnees eerchilegdel dee?... 2019-02-01 10:10:43
    Zandansatar aa!!!chi yagaad sahalaan abchihbaa?Sahaltaigaa goy haragdaj baisan yum asan?...Bolomj oldbol sahalaa yrgyylaarai!
  • Барс  2019-02-01 10:00:11
    Зөв хүн сонгогдлоо. Баяр хүргэж, амжилт хүсье.
  • иргэн 2019-02-01 08:04:59
    америкт аваарт ороод жаахан орон гаран л болчихсон байж магадгуй суурь хумуужил нь гайгуй монголжуу гэхдээ элбэгдорж шиг америкт тархиа угаалгасан л нехер байх
  • ЗОЧИН 2019-02-01 07:18:42
    ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ.
  • за даа 2019-02-01 07:05:15
    За даа нэг их шударга нэгэн байж улс орон маань ард түмний маань амьдрал сайжрах нь юу л болдоо. Гэхдээ бас бүр нэг аймаар шуналын тулам бас биш болов уу