“Сахалин-2019” наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдана.

Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн 1500 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Өнөөдөр "Сахалин - 2019" анхдугаар өвлийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордонд болж өндөрлөлөө.


 

Ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Сахалин - 2019" Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ЗГХА БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, ЗГХА БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцож баг тамирчдад амжилт хүсэв.


 

Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцох юм байна.

"Сахалин - 2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэнэ.





Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.