ФОТО: МИАТ компани шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийсэн. Үүний үр дүнд дөрвөн ширхэг В737МАХ-8 агаарын хөлөг хүлээн авахаас өнөөдөр эхний агаарын хөлгөө хүлээн авлаа.

Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх“-ээр тусгасан. Иймд манай компани Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, Азийн чиглэлд зах зээлээ тэлэх болон олон улсад нэр хүндтэй авиакомпаниудтай эн тэнцүү өрсөлдөх бизнесийн чадвараа дээшлүүлэхэд В737МАХ-8 агаарын хөлгүүд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү агаарын хөлөг нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.

EI-MNG бүртгэлийн дугаартай В737МАХ8 агаарын хөлгийн давуу тал

Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд:

- Түлшний зарцуулалт 14 хувиар багассан.
- Дуу чимээ 40 хувиар багассан.
- Нэг төрлийн дадлагажуур ашиглах тул нисэх багийн тринажёрт шилжүүлэн сургах шаардлагагүй. Харин 4 цагийн онолын сургалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл нисэх баг шилжин нисэх боломжтой.
- 737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдэд ашигладаг газрын тоног төхөөрөмжийн 85 хувь нь адилхан.
- 737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдийн Засвар үйлчилгээний сэлбэг нь хоорондоо 75 хувь тохирдог.
- 737MAX-8 бизнес 12, энгийн 150 суудалтай боловч 189 энгийн суудалтай болгох хувилбартай. Суудал бүр USB цэнэглэгчтэй.
 

Байгаль орчинд ээлтэй технологи:

- Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
Зорчигчийн тав тухын хувьд:
- Onboard wi-fi-тай /зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wi-fi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой/
- Зорчигчийн бүхээгийн гэрэлтүүлэг тав тух хуучин загвараас илүү сайжирсан.
Техникийн үзүүлэлтийн хувьд:
- Хөөрөлтийн дээд жин 8219кг
 

Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:
 

o Хөдөлгүүрийг шинэчлэн CFM LEAP-1B хөдөлгүүртэй болсон, хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
o Сүүл болон далалвчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн.
- Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүдэд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
- Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
























Бусдад түгээх
  • gplus