Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.



Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.  

Мөн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос уг зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд  танилцуулсан юм. 

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр нэр дэвшигч Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.



Нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэн ажиллах, төрийн албыг цомхон, чадварлаг болгоход албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургахад анхаарах, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлд судалгаа хийхийг захиж байлаа.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  78,4 хувь нь дэмжив. Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулууныг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТӨРИЙН АЛБА ГЭЖ ЧААВАА ДАА 2019-02-02 10:23:55
    ТА-ААР ДҮҮРЭН АВИГАЧИД НҮДНИЙ БУЛАЙНУУД
  • Janhuu ogtsor 2019-02-02 05:52:31
    zaa janhuu ch dan uuriin maluudaa tomilood eheljee, odoo dan debil maluud turd ajlilah bno.