Цагаан сараар нийслэлийнхэнд 700 автобус үйлчилнэ

2019 оны Гахай жилийн сар шинийн баярыг угтан Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээнүүдийг аваад байна. Үүнд:

Тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүдэд Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00,12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангажээ.

Засгийн газрын хуралдаанаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг ажлын өдөр болгосон тул тухайн өдөр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн хуваариар, харин шинийн 4 буюу 02 дугаар сарын 08-ны өдөр ажиллах үйлчилгээг энгийн амралтын өдрийн хуваариар хүргэхээр төлөвлөсөн болно.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.