Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Булган аймгийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөсөн дээр автомашин хөдөлгөөн хийхийг хоригложээ. Тодруулбал, Булган аймгийн нутаг дахь гол мөрөн, нуур цөөрмийн мөсний зузаан олон жилийн дунджаас 2-36 см нимгэн байгааг албаныхан хэлж байна. Тиймээс орон нутагт мөс цөмрөх эрсдэл үүсч болзошгүй байгаа тул мөсөн дээр явган буюу мал туухыг хориглосон байна.

Мөн сар шинийн баярын өдрүүдээр орон нутаг руу замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд хол ойрын гэрлээ шилжүүлэн, замын бартаа саад, даваа гүвээ, огцом, уруу эргэлтэнд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.