Нэгдүгээр эмнэлэг гемодиализийн аппаратаар  үйлчлүүлсэн иргэдээс хууль бусаар төлбөр авчээ
ШӨХТГ-аас өнөөдөр Улсын клиникийн төв эмнэлэг бөөрний өвчтэй иргэдээс хууль бусаар төлбөр авсан талаар мэдээллээ. Тодруулбал бөөрний дутагдалтай иргэд долоо хоногт хоёроос гурван удаа гемодиализийн аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх журамтай юм байна. Гэтэл тус эмнэлэгийнхэн  тус аппаратанд орсон иргэдээс  хоёр удаагийн төлбөр авчээ. Энэхүү аппаратанд нэг удаа ороход 140 мянган төгрөг төлдөг байна. Иймээс  өвчтөнүүдээс төлбөр авсан тус эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авчээ. Дашрамд дуулгахад  Нэгдүгээр эмнэлэгт гемодиализийн аппаратаар төлбөр төлж үйлчлүүлсэн иргэд ШӨХТГ-т хандан тус аппаратанд орохдоо өгсөн мөнгөө буцаан авах боломжтой гэж тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар хэллээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-08 08:53:21
    aprat tonog tuhuurumj ni hurdeggui ym bol busad emnelgiin dializiin apratiig hereglej boldoggui ymu eruul nendiin saidaa
    202.179.10.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-08 08:19:56
    Энэ дураараа байх, хууль журамыг мэдэхгүй байгаа нь эмч биш дарга нартай нь шууд холбоотой, төсөв хүрэхгүй байна гээд л өвчтөнийг хохироож байдаг, тэдэнтэй хариуцлага тооцох, хүний төлөө сэтгэлтэй дарга томилож байх хэрэгтэй юм.
    112.72.13.210
    Мэдэгдсэн Хариулах