30 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн гавьяатай Гавьяат С.Өлзийхүү
 
Хошин урлагийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж байгаа С.Өлзийхүү гавьяат жүжигчин бол авах цаг нь болсон байхад өгөхгүй байна, авахгүй байна мэтээр шүүмжлэгчид олон байсан.

Тэгвэл өчигдөр нүдээ олсон шагналын эзнээр С.Өлзийхүү тодров.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаав.

"Өнгөт инээд" продакшны захирал С.Өлзийхүү бусдад инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг билээ. 

Тэрбээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.  "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж өдгөө "Шилдэг өнгө" нэртэйгээр уран бүтээлээ эрхэлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2019-02-06 03:00:04
    Энэ урлагынхан одоо энэ улдсэн энэ улдсэн гэж оорсдийгоо бичуулсээр бгаад гавьят авах юм. Ер нь ямар гавьяа байгуулсан юм улсад хэдий татвартолдог юм
    59.153.115.14
    Мэдэгдсэн Хариулах
  • өөөли 2019-02-05 06:34:00
    ээээээээ мэдэхгүй, энэ олон жил тйим төрөөр үнэлүүлчихмээр бидэнд хэрэгтэй зүйл хийж чадсан л юм байх даа, төр маань арай зөв хархын тулд шил зүүх хэр. гарах нь...
    64.119.20.122
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-02-04 03:00:00
    Za daa sandarsan megdsen yu ch uzuuleh geed baigaa ni oilgomjguiZurhk, Medrel ni muu bolow uu gej haragddag l hun l dee ! Soyliin Terguun l baihad er ni hawaasa...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах