П.Бадарч: Есөн эрдэнийн орон найраглалд минь Төрийн соёрхол цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртээлээ.
 
Шагнал гардуулах ёслолын дараа П.Бадарч гуай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч П.Бадарч “Монголын ард түмэндээ бүгдэд нь баяр хүргэе. Их олон хэвлэлийнхэн иржээ, их баярлаж байна. Миний бие төрийн шагналыг гурван удаа хүртэж байсан.

Дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хойморт, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаасаа гардан авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаас эхлээд олон ард түмэн минь миний бичсэн "Есөн Эрдэнийн орон" найраглалд минь дуртай учраас Төрийн соёрхол хэмээх эрхэм цол хүртээсэн болов уу. Ард түмэн минь баяртай байгаад баярлаж байна.

Би "Есөн эрдэнийн орон" найраглалаа хилд офицер болоод явахдаа “Үнэн” сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаа энэ найраглалаа орхиод, уран бүтээлийн комисст өгөөрэй гэж хэлээд хил рүү явсан даа. Хилд байхад гэрээс минь захиа ирж, найраглал маань шагналт байранд орж, анхны яруу найргийн минь мөр эхэлсэн юм.

Миний анхны шүлэг “Үнэн”, “Хөдөлмөр” сонингуудаар гарч байсан. Анхныхаа ном болох “Морьд” найраглалаараа нэрлэж, 1967 онд  хэвлэн гаргаж байсан. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болж байгаа. Би маргааш 81 хүрнэ. Халх голын ялалтад зориулж "Морьд" гэдэг найраглалаа бичиж байлаа. Халх голын дайнд хамгийн их морьд оролцсон байдаг юм. Энэ найраглалаараа Монголын утга зохиолд "Морьтой" ирсэн найрагч гэдэг нэр авсан даа.

Монголын ард түмэн моринд хайртай юм чинь ард түмний минь сэтгэлд тод үлдсэн байхаа гэж боддог. Халх голын баатрууддаа сар шинийн баяр дэвшүүлье. Халх голын баатруудаас хамгийн дотно үерхсэн нь Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуай юм. Би үргэлж санаж явдаг.

Олон сайхан хүмүүс утсаар баяр хүргэж, дахин олон бүтээл туурвихыг ерөөлөө. Хэвлэлийнхэндээ, ард түмэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье" гэлээ. 

О.Гэрэлт
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yrt naslaarai,ydaan jargaarai!?.... 2019-02-16 09:23:34
    Badarch bol toriin sagnal abah yostoi hyn!!!!>Badarch bol ikhe zeelen saihan setgeltei agyy nairagch daa!!!!
  • зочин 2019-02-04 23:57:42
    монгол хун л юм бол есен эрдэнийн оронд терийн шагнал егч болноо женко чинь монгол юм гээч комментерний улдэгдэлд улсын баатар егдег хузуугуй ч шинжаан байхаа
  • od 2019-02-04 17:46:58
    Minii eh oron esun erdeniin bilee...
  • сэтгэгдэл 2019-02-04 10:10:46
    хоорхий! 3 удаа дэвшуулэхэд нь огоогуйн бна. Элбэгдэрж муу хун юмаа! Юу ч хийгээгуй Батуулд улсын баатар огчихоод? энэ хун яалт ч угуй авах л естой хун.
  • !! 2019-02-04 07:05:18
    Пунцагийн Бадарч гуайд баяр хүргэе!!!
  • zochin 2019-02-04 06:08:55
    Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа ...