Төрийн золголт ёслол төгөлдөр боллоо
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн шинийн нэгний өглөө /2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй шарагчин гахай  жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв.

Төрийн гурван өндөрлөгийг ийнхүү ярилцсаны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав.



Билэг ерөөл дүүрэн өрнөсөн Төрийн золголтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хамт ёслол хүндэтгэлийн танхимд очиж, ахмадуудтай уулзан золголт хийв.



Энэ жилийн төрийн золголтод Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул 98 настай Тогтохын Сэмжидхорол, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул 94 настай Цэрэнхандын Адъяа, Булган аймгийн Тэшиг сумын уугуул 90 настай Зундуйн Дашзэвэг, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул 90 настай Найдангийн Төмөртогтоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул 90 настай Лхамын Дулам, Увс аймгийн Хяргас сумын уугуул 85 настай Пүрэвийн Донжоо, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул 84 настай Дамбадаржаагийн Галсан, Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул 80 настай Сосорбурамын Чанцал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид нарын настан буурлууд оролцлоо. 


Монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун хүндэтгэн золгох арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-06 18:14:10
    Төрийн гурван өндөрлөг маань өнгөлөг, даруухан сайхан харагдаж байна. Амжилт хүсье.
  • хо 2019-02-06 02:15:51
    Тэр ламыг нь буудаж ал. Зурган дээр илүүдээд бн.
  • Za za 2019-02-05 19:25:09
    Sudal buruu baina daa. Untsugdjee
  • ard tymen demjine,eh ornoo eedreg bolgoo 2019-02-05 16:25:09
    ene jilees tor maani engetei saihan haragdaj bna!agyy ikhe tyyhtei toriin bodlogo tyyhiig abch yabah yhaan ta gyrbaas garna?ehlel ni sain baigaa gej ard olon it...
  • bold 2019-02-05 14:21:11
    Ene 3 xvn Mongol ylsaa örnöös gargaj ard tvmnee setgel sanaagaar demjix baix 3 yylaa yyl ni shydarga xvmvvs shvv.Xaraxad saixan bna xelex myy vg alga daa
  • зочин 2019-02-05 11:50:30
    цагаан сар лам шашны баяр биш. төр шашнаас хол тусдаа л байх тусмаа л хөгжинө дөө.