Худалдаа үйлчилгээний төвүүдийн ажиллах хуваарь
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллаж байна.

Хүнсний дэлгүүр:  Хоёрдугаар сарын 05.06 -нд амарч, хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ний салбар дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын  06-нд хүнсний бүх салбарууд 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. Хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана.

Шинийн гурван буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ий Оргил супермаркетууд: Хоёрдугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, Хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарсан. Харин хоёрдугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е-Маrt”  их дэлгүүр хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны  төв: Хоёрдугаар  сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хархорин” худалдааны төв: Хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 09 буюу шинийн тавны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв  Хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв Хоёрдугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.