Шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэнэ гэсэн ёс бурхны номонд байхгүй
Монголчууд шинийн 15-ндаа амжиж багтаж тэр жилийнхээ засал номоо хийлгэвэл буян их хурж, олз хийморь арвиждаг хэмээн сүсэглэдэг. Ном уншуулж, даллага авбал тэр жилдээ элбэг хангалуун, өв тэгш, хураасан буян хэд дахин үрждэг гэх ойлголт олон нийтийн дунд их бий.

Тиймээс ч шинийн 15 хүртэл гандан хийдүүд олны хөлд дарагдаж, оочер их болдог билээ.

Тэгвэл заавал шинийн 15-ндаа амжиж хийлгэсэн засал заваа сайн байдаг гэсэн ойлголт, ёс жаяг бурхны номонд байдаггүй талаар лам нар ярьж байна.

Зурхайч, лам С.Чонохүлэгч “Бурхны номонд заавал 15-ндаа багтаж заслаа хийлгэнэ гэсэн ёс жаяг байхгүй. Жилийнхээ засал заваагаа хийлгэнэ гэдэг тухайн хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил байдаг болохоор хэзээ ч хийлгэж болно. Хамгийн гол нь өөрийнх нь сайн сүлд өдрөө заслаа хийлгэвэл сайн.

Гэтэл шинийн 15-нд  жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно.

Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй” гэв.

Дамбадаржаалан хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн “Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй.

Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ.
 
Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чой 2019-02-10 03:44:18
    Лам нар ахиухан зоос олох гэж засал ном гээчийг сэдэж гаргасан. Засал огт хийлгэдэггүй Япон, Америк, Хятад хөгжөөд байдаг, засал хийлгэдэг монголчуудын ирээдүй ...
  • Сэтгэлээ ариусгая!!! 2019-02-09 16:43:30
    Ерөөс засал хийлгэнэ гэдэг цэвэр субъектив юм шдээ! Тэр байтугай ламаар засал хийлгээгүй ч хүн өөрөө сэтгэлээ ариусгаж чадвал болоод л явчихна!!!
  • зочин 2019-02-09 04:26:28
    ардчилал гэдгээс өмнө энэ засал хийлгэх гэдэг зүйлийг мэдэхгүй амьдарсаар өдгөө 70 насыг наслаад амьд мэлтийж л байна
  • Зочин 2019-02-08 16:55:01
    Засал хийлгэнэ гэдэг сэтгэлийн юм. Сэтгэл санаагаа ариун байлгаж өөрийн сүлд өдрөө хийлгэнэ. Бөөн дотор хутгалдах, тэнд ямарч энергитэй хүн явж бх юм билээ?!
  • zochin  2019-02-08 09:49:27
    hurald dagan bayasahiig gereesee setgeleeree uildej boldog gj sonsson ym bn shu biy hel setgel 3 aa ariun bailgaj zul hujee urguj buyand dagan bayasaj bolno
  • zochin  2019-02-08 09:46:24
    shiniin 15 nii dotor setgelee ariusgaj muu zuil hiihgui buyan huraah yostoi bolohoos oocheri dugaar uur buhamdal bolj zadal hiilgeh shaardlaga bhgui shuude