Авлига, албан тушаалтнуудын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг цагдан хорьсон байсан.
Тэгвэл сар шинийн өмнөхөн цагдан хорих ангиас суллагдаж, гэртээ шинэлсэн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Сангийн сайд асан С.Баярцогт хоёрыг гадуур байцаалт явуулахаар болсон юм.
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүгдэгчдийг тус бүр нэг сар цагдан хорьсон.
Харин хорионы хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих санал шүүхэд ирсэн юм.
Энэ дагуу үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна. Хилийн хориг тавьсан учир гадагшаа явах эрхгүй гэсэн үг юм.
Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт 4 сая ам.доллар авлигад авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогтыг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангиас мөн суллаж, батлан даалтад гаргасан байгаа.
АТГ-аас түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж буй.
АТГ-аас хэргийг шалгах явцад шинээр нотлох баримт гарсан тул Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин 30 хоног цагдан хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн сарын 16-ны өдрөөс түүнийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан ч сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан өмгөөлөгчид нь батлан даалтад гаргах хүсэлтийг гаргаж, шүүх хэлэлцэж сулласан юм.
Ийнхүү тухайн үедээ албан тушаал эрх мэдэлтэй байсан эрхмүүд сар шинээр гэртээ шинэлсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
О.Гэрэл
Оллоо.mn