Пара таеквондочид “Токио-2020” олимпийн эрхийг эх орондоо авчирлаа
Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай хоёр таеквондочид Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан эх орондоо авчирлаа.

Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцжээ. Эрэгтэйчүүдийн  К44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулав.
 
Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа  мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-08 05:58:11
    менген медаль хуртсэн бегеед дэлхийн аварга болжээ юу гэж ойлгох вэ гэрэл мал минь