Хархорин, Барс захууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ хуваарийн дагуу өнөөдрөөс зарим худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж эхлээд буй юм. Тодруулбал, Хархорин, Барс захууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ. 


Захуудын ажиллах хуваарь:
 

“Нарантуул” худалдааны  төв хоёрдугаар  сарын 05–12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. Хоёрдугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарч, хоёрдугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

 “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 05-11-нийг дуустал амарч, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.