Монголын хөлбөмбөгчдөд таван улсын мэргэжилтэн зөвлөнө

“Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Техникийн хэлтсийн удирдлагын бүрэлдэхүүнээ хоёр шилдэг боловсон хүчнээр зузаатгалаа.

Тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр МХБХ-ны хамт олон сар шинийн золголтоо хийж сайн үйлсийг ярилцан уулзсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч А.Ганбаатар гадаад мэргэжилтнүүдийн гэрээг батламжилж, гардуулан өгч цаашид хамтран ажиллахдаа талархаж байгаагаа илэрхийлж амжилт хүслээ. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нэгдүгээр сарын 20-нд тушаал гаргаж шинэ мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм.

МХБХ-ны Техникийн захирлаар ажиллах Хатем Соусси нь УЕФА “А” болон AFC “Pro” дасгалжуулагчийн зэрэглэлтэй бөгөөд АНЭУ, БНХАУ-д ажилласан туршлагатай АХБХ-ны шилдэг зөвлөхүүдийн нэг. Тэрбээр Тунис гаралтай бөгөөд Шинэ Зеланд улсын шигшээ багт хамгаалагчаар тоглож байгаад дасгалжуулагчаар ажилласан, Франц улсад боловсрол эзэмшсэн, англи, герман, франц, араб зэрэг таван хэлээр төгс ярьдаг, 2005 оноос ОУХБХ-ны /FIFA/-ийн зөвлөхөөр ажилладаг нэр хүндтэй мэргэжилтэн юм.


Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-09 12:29:22
    таван хэлтэй хун гэхийн оронд нэг муу уран сайхны арга хэрэглэхчээ болж байгаа юм байхдаа ухсэн хойноо оллоогийнхон алдаа багатайхан шиг л бичвэл барав
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах