Сурагчид маргаашнаас хичээлдээ орно

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргасан. Тэгвэл  ирэх даваа гарагт сурагчдын амралт дуусч, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл эхлэх гэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарсан юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.