Улсын заан Ц.Баярсайханы эхнэрийг авлигын хэргээр шүүнэ
Улсын заан Ц.Баярсайханы эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдсон билээ.

Тодруулбал, Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дөрвөн жил гаруйн өмнө цагдаад шалгагдаж байгаад удаа дараа шүүх хурал нь хойшилсон энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2018 оны эхээр шийдсэн. Тодруулбал, Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01-р сарын 04-ны өдөр хэлэлцэн шийджээ.

Шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаад, 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноогоод түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон аж.  Энэ хэргийн  давж заалдах шатны шүүх хурал нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр болсон.

Улмаар хэргийг анхан шатны шүүхэд хэргйг нь буцаасан. Анхан шатны шүүх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч энэ оны сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-12 07:25:17
    Бөхчүүд гэж тусгай хүмүүс юму боловсрол нимгэн таахалзсан ард түмнийхээ хайрыг даахгүй элдэв хэрэг төвөгт ороод л яасан хүмүүс вэ.Эд нар бөхөө аятайхан барилдаж...
  • Боов 2019-02-12 03:22:52
    Шаахад сайхан авгай байлээ дээ
  • MGL 2019-02-12 03:15:32
    Яачихсан айл вэ юу гэж ганц сая хагас саяыг авахав дээ 10 сая 5 сая аа түүнээс дээш л байгаа
  • Оюун 2019-02-11 18:10:22
    Яг унэн яагаад гэр булийн pic тавьсан юм вэ?, хуний эрх гэж юм яасан бэ.pic хаанаас ч олчидог юм, Facebook авсан байхдаа
  • darga 2019-02-11 18:05:30
    ene ulsuud oorsdiigoo hamgaalsan huuli gargasan,iimd oros shig 30jil horih heregtei
  • Дарь 2019-02-11 16:23:05
    Бөхийн нэрээр галзуурлаад алаад хйя
  • 666 2019-02-11 12:26:31
    Хаанаас л ганц нэг сая төгрөг баыйх вэ дээ. Хэдэн арав, зуун саяаар л байгаа.
  • Иргэн 2019-02-11 11:03:54
    2014 онд Ц.Баярсайхан 500.000.000 төгрөг хуурамч гэрээгээр залилсан гээд л шуугиад 2016 онд шүүгээд байсан. Одоо бас эхнэр нь авилгал. Яачихсан гэр бүл юм бэ
  • Зочин 2019-02-11 07:53:33
    Өө хөөрхий баячуудад хууль ийм хөөрхөн юмаа
  • зочин 2019-02-11 06:44:52
    Авилга авсан хүнийг ингээд л толгойг нь илээд байх уу, Эсвэл ийм сул хуультай юм уу, Олон удаагийн үйлдэлийг ингэж шийтгэдэг юм уу
  • Зочин 2019-02-11 05:36:21
    Сая гаран төгрөг авсныг их сүржигнэж байнаа. Олон тэрбумаар идсэн Баярцогт, С.Баяр, Сайханбилэг, Элбэгдорж, Н.Энхбаяр, Бат-Үүл нарыг яаж чадахгүй байж.
  • иргэн 2019-02-11 05:08:18
    Нөхөр, хүүхдүүдийн зураг тавьдаг нь яаж байгаан? Хүнийг буруутгавал гэр бүл, ах дүү, хамаатан садныг давхар шийтгэдэг коммунист арга барилаасаа салаагүй бна уу ...