Төрийн өндөр албан тушаалтнуудын 53,1 хувь нь ХОМ-ээ өгчээ
Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу ирэх баасан гарагийн 00.00 цагаар дуусгавар болно. ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад тавхан хоног үлдсэн байхад төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн явц тааруу байгаа гэдгийг АТГ-аас мэдээлж байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 33600 мэдүүлэг гаргагч нар цахим системд мэдүүлгээ оруулаад баталгаажуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд явц 84,1 хувьтай үргэлжилж байна.  Энэ жилийн хувьд 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнөөдрийн  байдлаар 149 төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлсэн байна. Явц байдал 53,1 хувьтай байна” гэлээ. 

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг байна. Харин хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцох заалттай юм.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочид 2019-02-14 08:53:06
    төр засгаас ялангуяа өндөр настнууд сөх-д төлсөн мөнгийг нөхөн олговор болгож өгдөг болох нь зөв