Төрийн албаны зөвлөлийг Б.Баатарзориг даргална
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн үүрэгт хугацаа дууссан учир УИХ-ын намрын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан.

Тэгвэл түүний оронд Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

Төрийн албан зөвлөлийн 5 гишүүн Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа дундаасаа сонгон томилдог бөгөөд зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм.

Б.Баатарзориг ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нус 2019-03-13 05:57:57
    энэ хөгийн амьтан заавал алба тушаал авах естой юум уу албан тушаалгүй бол үхлээлдээ
  • Amjilt husie 2019-02-13 06:39:07
    Заавал бүгдэд таалагдах албатай биш, хүмүүс атаархаад бичиж л байна. Шударга журам барьж ажиллаж. байгаа хүнд дургүйцэгчид олон л байдаг. Бүү тоо. Амжилт хүсье
  • zochin 2019-02-12 17:07:13
    2000 онд АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан хүн байна
  • Дарь 2019-02-11 16:18:15
    Ер нь сайн биш хүн сонгосоа байна шүү.
  • Зочин 2019-02-11 11:18:13
    Төрийн албаны хуулиа дээдлэн ажилдаа шуурхай орох хэрэгтэй. Төрийн алба дарга нэртэй зарим хүмүүсийн дураараа дургидаг газар болсон шүү.