“Мөсний шагайн харваа”-ны УАШТ ирэх амралтын өдрүүдэд болно
“Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд болно. Өнө зууны түүхтэй уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УАШТ-ийг зохион байгуулж байна.
Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн “Шагайн харваа” нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан Монгол ардын наадгайгаас үндэсний спорт болтлоо хөгжиж байна.
Монголчууд "эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай" хэмээн шагайг ардын оньсогод зүйрлэдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ. Одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байна.
П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.