Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Мөргөлийн эгшиг” өргөнө

Манба дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 'Мөргөлийн эгшиг' хүндэтгэлийн тоглолт Хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэх гэж байна.

Тус тоглолтод Монгол Улсын Морин чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлдэг билээ.

Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар “Мөргөлийн эгшиг” дууг тэртээ 19 жилийн өмнө анх удаа Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээс хойш энэхүү “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуврагууд Манла бурхандаа тахил өргөн, Их Манла хурж, ард олноо даатгадаг уламжлалтай.

Дашрамд дурьдахад, Ирэх 2020 онд Манба Дацан хийд, Манба Дацан МУЭСТ-ийн 30 жилийн ой, “Мөргөлийн эгшиг” тоглолтын 20 жилийн ой тохионо.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.