“САХАЛИН-2019”: Гурав дахь өдрийн тойм мэдээ
Өчигдөр/02.11/ "Сахалин-2019" Азийн хүүхдийн наадмын гурав дахь өдрийн тэмцээнүүд явагдаж, Монголын баг тамирчид гүйлтийн цана, шорт-трек төрлүүдэд өрсөлдлөө. 

 
Гүйлтийн цана
 
Охидын 5км зайн уралдаанд нийт 64 тамирчин оролцож, Г.Ариунжаргал 51 дүгээр байрт, Ж.Бямбанордог 53 дугаар байрт тус тус уралдсан бол Хөвгүүдийн 10 км зайн уралдаанд нийт 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Хонгор, Б.Тайванбаатар, Г.Өсөхбаяр, Б.Далхсүрэн нар 54-57 дугаарт байрыг эзлэв.



Шорт-трек
 
Хөвгүүдийн 1,000м зайд ний А.Бүрэнбаяр 1.42,366 минутын амжилтыг үзүүлсэн бол Б.Алтгэрэл техникийн алдааны улмаас тэмцээнээ өндөрлүүлэв. 
 
Шорт-трекийн 1,000м зайд нийт 37 тамирчин оролцож БНСУ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
 

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь /02.12/
 

Биатлон - Эмэгтэйчүүдийн 7.5км - 07:00 цагт, эрэгтэйчүүдийн 10км - 11:00 цагт
Уулын цана - Эрэгтэйчүүдийн Жиант Слалом төрөл - 07:40 цагт /Улаанбаатар хотын цагаар/
 
"Сахалин-2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна. 

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.