Э.Бэхбаяр тавдугаар байрт  шалгарлаа
Чөлөөт бөхийн ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Э.Бэхбаяр 57 кг, Б.Анхбаяр 70 кг, О.Үйтүмэн 86 кг, Ж.Чулуунбат 125 кг-д хүч үзсэн юм. Харамсалтай нь тэд медальд хүрч чадаагүй юм. Харин Э.Бэхбаяр шагналт тавдугаар байрт шалгарлаа. Манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусын бөх Владислав Андреевт ялагдлаа. Хоёр бөхийн барилдаан 1:1 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд сүүлийн оноог түүний өрсөлдөгч авсан тул энэ барилдаанд ялагч болсон юм.ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.