​Назгай Монгол
Оросын нэрт эрдэмтэн, алдарт жуулчин, шилдэг дипломатч Иван Майскийн 100-гаад жилийн тэртээ бичсэн монгол хүний зан төлөв, ёс суртахуун, аж төрлийг сонирхолтой агаад инээдтэй, ханиадтай өгүүлсэн эл өгүүлэл бий. Тэнд “Монгол хүний гол шинж, сэтгэцийн үндэс нь назгай тайван байдал мөн. Энэ назгай байдал нь тэдний аж төрлийн онцлог, байгаль, түүхэн уламжлалаас үүдэлтэй...

....Назгай монгол хүний өөр нэг шинж нь залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авьяас чадваргүй гэж хэлж болохгүй. Шаардлага гарвал тэд мэрийлттэй, удаан ажиллаж чадна. Харин ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг төвөгшөөнө. Тэдний ойлголтоор ажилч хүний зэрэг дэв ахих тусам ажил нь багасах ёстой гэж үздэг. Залхуурлын үр дагавар нь бодит байдал дээр ердөө зүгээр гиюүрэн суух явдал юм” гэсэн байдаг.

Монгол хэлний их тайлбар тольд НАЗГАЙ гэх үгийг ажил х‎эрэгт хойрго удаан, идэвхгүй хандах хэмээн тайлбарлажээ. Баярлаж, амарч ханадаггүй монголчуудад энэ үг илүү хамаатай болж байна. Сар шинийн баярыг тохиолдуулан орон даяараа долоо хоног амарч, айлчин гийчин хийж өнгөрүүллээ. Гэвч энэ амралт хангалттай санагдаагүй бололтой. Өчигдөр албан ёсоор гахай жилийн ажлын анхны өдөр ч гэлээ орон даяар сар шинийн баяр үргэлжлэн, назгай байдалтай өнгөрүүлэв. АХ намынхны албан ёсны золголтоос эхлээд албан байгууллага, сургууль цэцэрлэг гээд орон даяараа бас нэгэн өдрийг “золголтын өдөр” болгов. Дарга нарын ширээг бүрхсэн ууц тавьж, идээ шүүс эгнүүлэн өрсөн байгууллагууд фото зураг фэйсбүүк орчинд бие биенээсээ өрссөн юм шиг урссаар байх. Ингэж монголчууд бид бас нэгэн долоо хоногийн ямар ч бүтээмжгүй назгайрсан, найрласан байдалтай өнгөрүүлэх нь.

Томчуудын энэхүү залхуу, хойрго, идэвхгүй, хариуцлагагүй байдал хүүхдүүдэд ч нөлөөлөөд эхэлж. Бүхэл бүтэн хоёр сар амарсан сурагчдын амралт өчигдрөөр дуусгавар болж, хичээл оров. Гэтэл 100 хувийн ирцтэй анги байгаагүй гээд хэлчхэд бараг л буруудахгүй. Энэ бас л томчуудаас бага залуу үед “өвлөгдөж” буй назгай байдал.

Ер нь л Монголчууд бид найман настай балчраас 80 буурал хүртлээ назгай, идэвхгүй болчхож гээд хэлчихвэл буруудахгүй. Монголын баяр, Монголын маргааш хоёр дуусахгүй нь сайхан ч энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Бүх л бүтэн долоо хоног найрлаж, баярлах хугацаа байхад ажил эхлэхтэй зэрэгцэн найрын ширээний ард зэрэгцэн суух эрх баригч хүчнийхэн тэдэнтэй барьцах мэт яам тамгын газрынхны назгайрал хэзээ дуусах вэ?

Удахгүй март цэргийн баяр угтсан, үдсэн назгай өдрүүд үргэлжилнэ. Ингэж Монгол даяараа назгайран баярласаар бас нэгэн оныг үдэх нь ээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-14 06:48:46
    Тэнэг Цогзолмаа дэндуу олон хоног амраасан гэртээ байлаа гээд утаа алга болох биш тосвийн монго хэмнэх гэж тэгдэгийм хуухдуудийг бодсондооч биш
  • Монгол 2019-02-13 21:17:03
    Залуучууд хүүхүүдээ ийм зангаас холдуулмаар даа. Олон сараар амраах нь идэвхигүй сонирхолгүй болгодгийг ухаантнууд нь анхаараасай.
  • Монгу 2019-02-13 09:26:42
    Монголчуудаа хэн ч буруутай биш бид оорсдоо.Дэвруун нэрэлхуу зан бугд цагаан сар.тэдэглэнэ.Дараа нь цагаан сарын хэцууг гайхна.Гэрээрээ хоол цайгаа идээд аав ээ...