Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан, одоо С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах уу?

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш  21 дэх жилтэйгээ золгож байна. ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн 2015 онд Орхон аймгийн иргэн  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг аллагын гүйцэтгэгч хэмээн баривчилж, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн ч захиалагчийг зарлаагүй.

Захиалагчийг илрүүлээгүй атал  гүйцэтгэгчдийг ялласан, хэргийн цорын ганц амьд гэрч болох талийгаачийн эхнэр Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсээр байгаа ч оны өмнөхөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шүүхийн шийдвэр эцсийнх учир хэрэг хаагдсан. Хэн ч шүүж ярих эрхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл үүний дараахан буюу 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэсэн мэдээлэл гарсан даруйдаа шинэ жилийн баярын сүрд дарагдан замхарсан юм.

Түүнтэй хамт гүйцэтгэгч гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр “Ц.Амгаланбаатарын амаар хэрэг үүрүүлж хэлмэгдүүллээ” гэсэн гомдлыг байнга тавьдаг.

Тэгвэл “хаагдсан хэрэг” эргээд задарч магадгүй. Учир нь  өнгөрсөн сарын сүүлчээр /2019.01.24/  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараах чиг үүргийг өгчээ. Ингэхдээ ямар нэг шалтаг, шалтгаан дурдалгүй Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/- ын Мөрдөн байцаах хэлтсээс ажлын хэсэгт орж ажиллаж байсан 12-13 мөрдөгчийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл гараад байгаа.

Хэрэг хаагдаж, ажлын хэсэг байх шаардлагагүй гэж үзээд тараасан уу гэвэл тийм биш бололтой. Энэ талаар  чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү салбарын сайдаас лавлаж байсан. Ямартай ч салбарын  сайд өмнөх ажлын хэсгийг тараасан ч дахин шинээр бүрдүүлж байгаа, ингэхдээ дан цагдаагийн байгууллагын мөрдөх албаныхныг цуглуулжээ. Тэгэхээр хэргийг хаагаагүй, цааш үргэлжлүүлэн шалгана гэсэн үг. Шинээр ажлын хэсэг бүрдүүлж гаргаж байгааг нэг  талаас  хэргийн талаар  шинэ нөхцөл  байдал үүссэн гэж ойлгож бас  болох юм.  Нөгөө талаас ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг сар шинийн баярын өмнөхөн 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл зарим цахим хуудсуудад гарч байсан. Тухайн үед УИХ-ын даргыг сонгох, томилох асуудал ид яригдаж байсан учраас нийгмийн анхаарал тийшээ чиглэж, дээрх үйл явдал олон нийтийн чихнээс гадуур өнгөрсөн байх талтай юм.

Өчигдрийн байдлаар тэднийг  саатуулах, шалгах хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй  байна. Иймд ЦЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  тодруулахад  “Манай байгууллагаас саатуулсан, шалгасан зүйл байхгүй” гэв. ТЕГ, Нийслэлийн прокурорын газраас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Албан бус эх сурвалжуудын зүгээс 13 хүнийг бүгдийг нь саатуулсан байж болзошгүй, харин холбогдох газрууд мэдээллийг нууцалж байгаа гэцгээж байна.

Түүнчлэн мөрдөх албаны нэр бүхий алба хаагчдад мөрдөх ажиллагааг буруу явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн талаар мэдээлэл задруулсан  гэх гурван үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж магадгүй байгаа гэнэ.

Зууны мэдээ
Л.Бэх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шуугч  2019-02-14 10:53:40
    Буруу шуусэн шуугчииг шоронд суулгах хэрэгтэй. Хэлмэгдуулэхээр яадагыг амсаг хулгайчууд
  • Зочин 2019-02-13 04:42:21
    Ингэж хүн хохироож буруу шүүсэн шүүгч нарыг халах хэрэгтэй.
  • Зочин 2019-02-13 03:39:59
    Тэр Булган гэгч бузар эмд л хэргийн учиг байгаа ш дээ. Хэн ч бодсон тийм биз дээ
  • Нямка захиалагч 2019-02-12 20:27:38
    Нямка Зоригийн аллагын хэргийг шалгах ажлын хэсгийг тараасан гэсэн. Ш.О, Нямка 2 захиалагчид нь гэж Ш.О-гийн хvv Фэйсбvvкт бичээд арилгаад чимээгvй болсон доо! ...
    172.56.17.196
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ ХҮН 2019-02-12 08:55:46
    Элбэгдорж Батүүл Булган 3 Л л аллагад оролцоо биздээ хужаа ЭлбэгдоржИг барьж хорих хэрэгтэйш дээ яруу найрагч Хулангын нууц амраг шдээ
    103.10.21.74
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол хvн гэгчид 2019-02-12 20:28:39
      Энэ гvтгэгч этгээдийг барьж Зерчлийн хуулиар шийтгэнээ!
  • da 2019-02-12 08:05:24
    Захын 1зэрлэг алуурчины зохиосон үгээр нар салхинд гарахын тулд жүжиг тоглож бусдаса өшө авч бгааг ялгахгүй цагдаа,3шатны шүүх арай бна,маш том эмгэнэл,завхарал...
  • Мэдээж зочин 2019-02-12 07:35:54
    Сонгууль ойртож бгаа тул хэрэг задарна, дахиад л МАН-хан энэ үхлийг тойрсон тоглолтуудаа эхэлж АН-хныг гутааж эхэлнэ!
  • Гиннест 2019-02-12 07:08:42
    Захиалагчаа мэддэггүй гүйцэтгэгчтэй, амьд ганц гэрчийг нь шүүх хуралд оролцуулдаггүй тийм шүүх хурал дэлхийд ганцхан манай улсад л байна. Энэ бол гайхамшиг
  • яанааа 2019-02-12 06:49:16
    манай шүүх чинь хоригдолын үгээр хүн шийтгэсэн хэрэг үү. яана аа
  • АХ 2019-02-12 04:38:01
    НЯМДОРЖ ЭНЭ ХЭРГИЙГ Л УУЛ НЬ НЭГ ЗӨВ ТИЙШ НЬ ЗАЛРУУЛЧИХВАЛ Ч...ТҮҮНЭЭС БИШ ОЛОН ЖИЛ УЛС ТӨРӨӨР ТОГЛОСОН БИРД ДЭЭ...
  • Бат 2019-02-12 04:03:56
    Одоо монголчуудын хийдэг ажил л бараг энэ үүнийг илрүүлэнэ гэж их хуралд ч сонгогдож байлаа одоо орхимоороо
  • Зочин 2019-02-12 03:49:06
    Орос, хятад аас захиалж алуулаагүй бол юун нууцын зэрэглэлд оруулах шаардлага байна. Жүжиг тавих аа болих хэрэгтэй. ил тод хийж захиалагчийг зарлах хэрэгтэй ......
  • иргэн 2019-02-12 03:45:22
    Энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэнэ гэдэгт Монголын олон нөхөд чих тавин хүлээн
  • зочин 2019-02-12 02:37:19
    Ц.Амгаланбаатар гэдэг энэ нөхөр Монголын шүүх, цагдаагийнханаар мөн дураараа тоглох юм доо... нөгөөдүүл нь ч тоглуулаад байдаг, бүүр сурчихсан юм шиг...
  • Zochin 2019-02-12 02:24:06
    Odoo ene khergiig khurdan shiidekh kheregtei shuu dee uul ni todorkhoi l khereg bgaa yum daa
  • Fu 2019-02-12 02:12:02
    Mash No toi ilryylsen bolson doo! Tagnuuliinkhan Tsagdaatai niilj Kino zokhiogood 1 khyniig alaad 3 khyniig shorond khiichikhsen! Shorond bgaa 3 iig sain khamg...