Авлига авсан сургуулийн захирлыг өнөөдөр шүүнэ

АТГ-аас өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар мэдээлсэн билээ.

Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Тодруулбал, “Нэгдүгээр сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс
БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна” гэж АТГ-аас мэдээлсэн. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.


Г.Бум-Эрдэнэ нь, 1975-1985 онд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг төгссөн. МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн. 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан. 2017 оноос эхлэн Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.


Тэгвэл Г.Бум-Эрдэнийн энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Г.Бум-Эрдэнэтэй хамт М.БатЭрдэнэ, Ч.Мөнхбат, А.Уянга, А.Баянмөнх, О.Оюунтунгалаг нарыг хахуулийн хэргээр гэм буруутай эсэхийг шүүнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4.4,  22.5.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлдсэн байна.

 Эрүүгийн хуулийн 22.4.4. Хахууль авах

4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 


22.5.1 Хахууль өгөх 

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Г.Бум-Эрдэнэ нарыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:30 цагаас шүүхээр товлосон байгаа юм. Улмаар гэм буруутай бол ял онооно. Харин гэм буруугүй бол цагаатгах болно. 

О.Гэрэл
Оллоо.mn 


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АТГ 2019-02-12 03:49:17
    Ene metiin jaaxan umnaas gaduur Erdenet, tumur zam gex tenderiin akuuluudiig shuugeechee
  • Иргэн 2019-02-12 03:00:58
    Авилга авсан сургуулийн захиралыг шүүдэг юм байж харин хулгай хийсэн УИХ-ын гишүүдээ яах бол энээс шударга ёс харагдана даа..............
  • Mongol er 2019-02-12 02:55:02
    Naadah chin bol jijighen jaraahai bainadaa. Tom tom akuluud zunduu bainashtee. 2-iin hoorond jijighen yumaar oroldoj tsag hudlaa ureh yum. Tomuudtai ni tul.