Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МҮЭХ байр сууриа илэрхийллээ
МҮЭХ-оос Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй байгаа саналыг танилцуулах зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байгаа билээ. Хэлэлцүүлгийн эхний шатанд МҮЭ-ийн холбоо саналын зөрүүтэй байсан учраас УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гурван талын хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. МҮЭ-ийн холбооноос эдгээр саналыг Засгийн газар, УИХ-ын дэд ажлын хэсгийн хүрээнд удаа дараа тавьж ирсэн боловч хуулийн төсөлд тусаагүй байна. Үүнд: 
1. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс улс, аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, хамтын гэрээний биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах;
2. Бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх;
3. Салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах;
4. Хуулийн төслийн 85.1.1-дэх заалтаас “ҮОХХМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хасахгүй байх; 
Тиймээс цаашид эдгээр саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулж, хуулийн заалтуудыг дордуулахгүй байж, хуулийн шинэчлэлийн агуулгаа хадгалах хүртэл МҮЭ-ийн холбооноос тасралтгүй байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-12 10:31:22
    Ховд аймагт ажилладаг багш нар 36 сарын тэтгэмж тэтгэвэртээ гарахад авдаг харин доод тушаалын сахиул үйлчлэгч нарт юу ч оногддоггүй хөдөлмөрийн хуулинд оруулах