Чоно биш нохой байсныг эзэнд нь буцаан өгчээ
Энэ сарын 8-нд 16.30 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт чоно орж ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийн алба хаагчид чоныг барьж аван ууланд тавихаар болсон.

Цагдаагийн байгууллагаас чоныг Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ийн Биологийн тэнхмээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг тогтоосон байна.

Өнгө зүсээрээ чонотой төстэй ч хамар, толгой, хоншоор нүдний өнгө, савруу зэргийг үндэслэн тодорхойлсон хэмээх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газраас өгчээ.

Баянзүрх дүүргийн иргэн Б нь нохойгоо алдсан байсан бөгөөд өөрийнх нь алдсан нохой олон нийтийн сүлжээнд “чоно” болж тавигдсан учраас цагдаагийн байгууллагаас нохойгоо нэхжээ. Нохойтойгоо авахуулсан зургаа үзүүлж, нохой нь эзнээ таньж байгаа байдлыг нь харж үзэж нохойг эзэнд нь өнөөдөр буцаан өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-02-12 18:00:11
    ямар шийтгэл өгөв дөө. чоно шиг......тэжээж хүн андууруулж байгааг шийтгэ
  • лол 2019-02-12 11:56:14
    хаха хүмүүс чоно биш нохой байна гээд байсан даа.элэг авах юмаа.хиймортой байна шүү чоно бариад гээд л авч өгч байсан байх даа.