Шинэ төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах зорилттой холбогдуулан асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын чуулганд танилцуулахыг хүссэн байна.  

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах чиглэлээр гаргасан шийдвэр, уул уурхайгаас олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар тодорхой мэдээллийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ. 

 

 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.