УИХ-ын гишүүдээс 36 нь ХОМ-ээ мэдүүлжээ
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж дуусахад гурав хоног үлджээ.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гарган бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн 36, Дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27,  бусад 59  нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргасан байна.  

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж хуульд заасан чиг үүргээ биелүүлэхийг анхааруулав.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хулгай нь илэрэх 2019-02-12 17:57:33
    хамаг хулгай нь илэрэх гээд чацга туучих гээд сандарч байгаа дээр нь шахаад бай_ тэгюээс их шүүрхий гарна. булай нь илэрнэ.