Мэдээллийн аюулгүй байдлын сургалт семинар болж өнгөрлөө
Агшин, хором тутамд хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээ, мэдээллийг богино хугацаанд олж, ашиглах нь маш чухал ч, цахим орчинд оршин тогтнох аюулгүй байдлаа чанд сахин хамгаалах нь түүнээс  ч илүү чухал билээ. Цахим аюулгүй байдлын “MNSEC-2014” сургалт, зөвлөгөөнийг MNCERT/CC /Монголын Үндэсний Халдлагад Хариу Үзүүлэх Баг/Кибер аюулгүй байдлын газартай хамтран зохион байгуулж, “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д энэ сарын 5,6-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тус сургалт зөвлөгөөнөөр цахим аюулгүй байдалд тулгарч буй хүндрэлтэй асуудал, эрсдэл зэргээс хэрхэн хамгаалах шийдэл, аргачлалыг үзүүлсэн бөгөөд мэдээ мэдээллийг хэрхэн  эрсдэл багатай аргаар олж авах нөхцөл боломжуудыг танилцуулсан байна.

Уг арга хэмжээ нь мэдээллийн технологийн салбарт чухлаар тавигдаж буй, нэн эрэлт хэрэгцээтэй сэдвийг хөндсөн арга хэмжээ болсон  бөгөөд банк санхүү, их дээд сургуулийн судлаач багш нар, төрийн байгууллага, үүрэн холбооны оператор компаниуд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл, инженер техникийн мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл, мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.

Энэ зөвлөгөөнөөр цахим шуудан хэрэглээнд тулгарч буй аюулгүй байдлын асуудал, хүндрэл, Улаанбаатар хотын зарим хэсэгт ажиллах утасгүй сүлжээний /Wifi/   сул талууд, Google, Facebook зэрэг олон нийтийн сүлжээ бүхий үйлчилгээ нь хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа талаар тоо баримтуудыг үзүүлж,  цахим хуудасны агуулгад бодит халдлага хийн үзүүлсэн нь оролцогчдын сонирхолыг татсан илтгэлүүд  болсон байна.  

Дашрамд дурдахад,  Япон улсын Халдлагад Хариу Үзүүлэх Баг буюу / JPCERT/CC/-ийн мэргэжилтнүүд уг арга хэмжээнд оролцон,  “Network Forensics” гэсэн сэдвээр 1 өдрийн сургалт зохион байгуулсан юм байна.





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.